"УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО 2019" ҮЗЭСГЭЛЭН 5 ДАХЬ ЖИЛДЭЭ

"УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО 2019" ҮЗЭСГЭЛЭН 5 ДАХЬ ЖИЛДЭЭ

Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг үндэсний аялал жуулчлалын "УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО 2019" үзэсгэлэн 5 дахь жилдээ болох гэж байна.

Үзэсгэлэнгийн ерөнхий мэдээлэл
Дотоодын аялагчдад эх орноороо аялах боломжтой үзэсгэлэнт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох, хэрхэн зөв зохистой аялах, ямар маршрутаар аялах г.м арга зөвлөмж өгөх зорилготой арга хэмжээ юм.
Энэ үзэсгэлэнгийн үеэр Монгол улсад суугаа гадаадын ЭСЯ, төлөөлөгчийн газруудаас өөрсдийн улс орноо таниулах, сурталчлах, дотоодын болон гадагшаа чиглэсэн (аутбаунд) аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгж, аялал жуулчлалын чиглэлийн бизнес эрхлэгчдийн зүгээс санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах, худалдан авах зэрэг арга хэмжээ мөн зохиогддог.

Хэзээ: 2019 оны 05 сарын 24, 25, 26-ний өдрүүдэд
Цаг: 11:00 – 18:00
Хаана: "Мишээл Экспо" Олон Улсын Үзэсгэлэн, Худалдааны төв-д
Холбоо барих утас: 319747, 99089514, 80112288
И-мэйл: ulaanbaatour@gmail.com
Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again