"ДАНШИГ НААДАМ - ХҮРЭЭ ЦАМ 2019" ШАШИН СОЁЛЫН НААДАМ 9-Р САРЫН 6, 7-НЫ ӨДРҮҮДЭД БОЛОХООР ТОВЛОГДЖЭЭ

"ДАНШИГ НААДАМ - ХҮРЭЭ ЦАМ 2019" ШАШИН СОЁЛЫН НААДАМ 9-Р САРЫН 6, 7-НЫ ӨДРҮҮДЭД БОЛОХООР ТОВЛОГДЖЭЭ

Нийслэлчүүд 2015 оноос эхлэн Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн тэмдэглэж эхэлсэн билээ.

Энэ жил тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Даншиг наадам Хүрээ цам 2019” шашин соёлын наадмын тов өөрчлөгдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, ирэх есдүгээр сарын 6, 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсныг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээд байна.

  • Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчдад зориулсан аяллынхаа төлөвлөгөөг жил, сараар нь төлөвлөн гаргаж, зуны улиралд уламжлал болгон зохион байгуулдаг “Талын салхи”, “Дээлтэй Монгол”, “Даншиг наадам” зэрэг үйл ажиллагааг жуулчдад санал болгодог. Гэвч энэ жилээс нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс "Даншиг наадам Хүрээ цам 2019" наадмын үйл ажиллагаанд оролцохгүй болсноо дуулгасан юм.

Энэ жилийн Даншиг наадмыг хойшлогдохыг мэдээгүй олон жуулчин Монголд хүрэлцэн ирж, сэтгэл гонсгор буцахаар болсон байна. Монголын зарим аялал жуулчлалын компаниуд Даншиг наадмыг наймдугаар сарын эхний долоо хоногт болно гэж төлөвлөөд, гадаадын жуулчин хүлээн аваад байгаа ажээ.

Монголын аялал жуулчлалын холбоонд үүнтэй холбоотойгоор “Аян трэйвэл”, “Lets трэйвэл”, “Номадик Жөрнис” зэрэг аялал жуулчлалын компаниуд хандсан гэдгийг хэлж байв. Тэр дундаа аялал жуулчлалын “Lets трэйвэл” компанийн хувьд дэлхийн гурван орны 50-60 жуулчдад Даншиг наадам сонирхуулахаар төлөвлөсөн байжээ.

Даншиг наадмыг сонирхох гадаад жуулчдын тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй байгаа. Шашин, соёлын наадмыг анх зохион байгуулахад 1000 гаруй жуулчин үзэж сонирхсон бол 2017 онд энэ тоо 3000 болж нэмэгдсэн байсныг нийслэлийн Аялал жуулчлалын газраас танилцуулж байсан юм. /Эх сурвалж: news.mn/ 

Share :

Comments

Jase
Jase
03 Aug 2019 12:03 PM
Shal te1 ymaa 9 sard hamag humuusiin ajil hicheel orood hen uzhevdee
Hui 7 hudagt l bolgochihku
Zgr bsn ymiig zaaval ingj oorchloh shaardlaga bsiimu
Jase
Jase
03 Aug 2019 12:04 PM

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again