Алтайн Нүүдэлчдийн баяр-2020 өвлийн эвент арга хэмжээ Өлгий хотод болно

Алтайн Нүүдэлчдийн баяр-2020 өвлийн эвент арга хэмжээ Өлгий хотод болно

“Алтайн Нүүдэлчдийн баяр 2020’’ Өвлийн  аялал жуулчлалын эвент арга хэмжээг  2020 оны 02 дугаар сарын 22-24-ны өдөр Өлгий хот - Бөхөн уулын хойлогтын энгэр хэмээх газарт зохион байгуулагдана.

Алтайн нүүдэлчид  Казах, Урианхай, Тува, Дөрвөд  угсаатануудын өв соёлыг хадгалах, сурталчлах,   аялал жуулчлалын улирлыг уртасгах, Өвлийн аялал жуулчлалыг тогвортой хөгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөл, айл өрх, гэр бүлийг тогтвортой орлоготой болгох зорилготой билээ.

 БОАЖЯам, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Баян-Өлгий аймгийн БОАЖГ, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр уламжлал болгон зохион байгууллагдах юм.

Арга хэмжээний ерөнхий агуулга:

- Алтайн нүүдэлчин угсаатнуудын баярын жагсаал

- Угсаатнуудын соёлын өв уламжлалууд

- Бүргэдчдийн тэмцээн

- Казах, Урианхай, Тува, Дөрвөд,  Үндэсний хувцастай хос шалгаруулах тэмцээн

- Урианхай мөсөн  сур харваа, Казахын сур харваа Жамба атыу

- Казах үндэсний тоглоом “Хыз хуар”, “Көкпар”, “мөргө шүүрэх” аварга шалгаруулах тэмцээн

- Жороо морь, Тэмээний уралдаан

- Үндэсний бөхийн барилдаан

- Үзэгчдийн дунд үндэсний тэмцээнүүд

- Уулын авиралтын  тэмцээн

- Аймгийн ХДТ-д жуулчдад зориулагдсан концертын арга хэмжээ гэх мэт олон, олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдах  төлөвлөгджээ.  

Мөн жуулчдад зориулан бүргэдээр ан хийх оргил үеийг жинхэнэ утгаар нь харах аялал /Морин аялал/, нүүдэлчин,  малчин  ард түмний ахуй амьдралтай танилцах нүүдлийн аялал, загасчлах аялал, түүх соёлын аялал, зэрлэг ан харах  аялал, уулын аялал гэх мэт сонголтоор аялах боломжтой юм байна.

Ерөнхий  Зохион байгуулагч:  Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Гранд Алтай Трейвл ХХК

Дэмжигч байгууллага:  БОАЖЯ, Аймгийн ИТХ, БОАЖГ, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ,  МАЖХ,

Хамтран зохион байгуулагч: Баян-Өлгий аймгийн АЖХолбоо, Урианхай, Тыва, Дөрвөд иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбоо, “Хаппи Сити Групп”, Эко Алтай ХХК, Хар-Хорин Экспедишн,  Чандман Трейвл ХХК, Марал Экспедишн ХХК

 Холбоо барих утас: 95420990, 99429864, 98888803, 96648118  www.grand-altai.com   

ХӨТӨЛБӨР


 

                


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again