"Балжийн Андууд" мөсний шагайн харваан нээлттэй тэмцээн 3 дахь жилдээ Хэнтий аймгийн Дадал суманд болно

"Балжийн Андууд" мөсний шагайн харваан нээлттэй тэмцээн 3 дахь жилдээ Хэнтий аймгийн Дадал суманд болно

“БАЛЖИЙН АНДУУД” МӨСНИЙ ШАГАЙН ХАРВАА, ОЛОН ТӨРӨЛТ ТЭНГЭРИЙН ХААН ЦОМЫН ТӨЛӨӨХ “ОЛОН УЛСЫН ” НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН

Тэмцээний зорилго

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд үндэсний уламжлалт спортын нэгэн төрөл болох уламжлалт мөсний шагайн харвааг сум орон нутагт түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, түүний төрлийг сэргээн хөгжүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх, залгамж үеийг  бэлтгэх, Түүхэн аялал жуулчлал болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, уламжлалт наадгай спорт, урлагийн наадмыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Энэхүү Балжийн андууд мөсөн шагайн тэмцээн 3 дахь жилдээ  зохион байгуулагдаж байгаа ба 2020 оны 02 дугаар сарын 01-02 ны өдрүүдэд Хэнтий аймгийн Дадал сумын Балж голын мөсөн дээр болно. Тус тэмцээн нь нийтэд нээлттэй болдог ба Монгол, ОХУ, БНХАУ-ын зэрэг улсын тамирчид оролцоно.



Зохион байгуулагч

БОАЖЯ, АЖХТ, ДАДАЛ СУМЫН ИТХ, ЗДТГ, ДАДАЛ СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ,  “БАЛЖИЙН АНДУУД МӨСНИЙ ШАГАЙН КЛУБ” 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 98602107, 98110170








Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again