"Аяллын цахим бирж" анх удаа зохион байгуулагдана | UBtourism.org

"Аяллын цахим бирж" анх удаа зохион байгуулагдана | UBtourism.org

      Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нахцөл байдал, мөн УОК-н шийдвэрээс үүдэн бид зургаа дахь жилдээ болох Үндэсний аялал жуулчлалын “УлаанбаатарТравел Экспо 2020”-г Мишээл Экспо ОУХТ-д зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. 

Цаг үеийн нөхцөл байдлаас хамааран Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос тус үзэсгэлэнг анх удаа ЦАХИМ БИРЖ хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Онлайн үзэсгэлэнг олон нийтэд хандаж 5сарын 29, 30, 31-ний өдрүүдэд www.ubtourism.org сайтаар дамжуулан тусгай форумаар хүргэх бөгөөд оролцогч байгууллагууд, шууд хэлэлцүүлэгүүд, аяллын маршрутууд, ложистик мэдээллүүд болон цахим сэтгүүл гэсэн таван хэсгээс бүрдэнэ. Тодруулбал, энэ үеэр олон нийт аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын талаар нэгдсэн мэдээлэл, багц аяллуудыг сонирхож, АЯЛЛЫН ХӨТӨЧ сэтгүүлийн цахим хувилбарыг татан авч, сонирхсон байгууллагуудтайгаа холбоо барьж, цахим хурал зөвөлгөөн, хэлэлцүүлэгт оролцон хэрэгтэй мэдээллээ авах боломж бүрдэх ажээ. 

Анх удаа болох энэхүү ЦАХИМ БИРЖ-д хэрхэн яаж оролцох вэ?

Үүнд:

1.     “Дотоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчид” хэсэгт өөрийн байгууллагын мэдээллийг нэг жилийн турш үнэ төлбөргүйгээр байрлуулах (бид албан ёсны загвар илгээж, мэдээллүүдийг тодорхой загварын дагуу эмхтгэж байрлуулна)

2. Аяллын багц хэсэгт багц аяллын санал, мэдээллүүдээ үнэ төлбөргүй байршуулах.

3.Онлайн хэлбэрээр тараагдах аяллын хөтөч сэтгүүлд байгууллага, бүтээгдэхүүнийхээ талаарх зар сурталчилгааг байрлуулах;

4. ЦАХИМ БИРЖ-ийн сайтад баннер байршуулах

5. Үзэсгэлэнд оролцож буй үед олон нийтийг уриалсан постер, пост оруулж, аль болох олон хүнийг үзэсгэлэнд хамруулах тал дээр хамтран ажиллах зэрэг болно.

Share :

Comments

tseegii
tseegii
18 May 2020 02:36 PM
1.udirdamj ni tatagdahgui aldaa zaj bn 2. end yaj burtguuleh we?

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again