НАМ-ууд мөрийн хөтөлбөртөө "Аялал жуулчлал"-ын тухай юу тусгав? /Түүвэр/

НАМ-ууд мөрийн хөтөлбөртөө "Аялал жуулчлал"-ын тухай юу тусгав? /Түүвэр/

“МОНГОЛ АРДЫН НАМ”-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Аялал жуулчлалын салбарын хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгон үндэсний онцлог, ялгарал бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдийг түшиглэсэн тогтвортой эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

Үндэсний аялал жуулчлалын хөтөлбөр, соёлын арга хэмжээг тогтмолжуулж, ОУ-ын зах зээлд МУ-ын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, жуулчдын тоог 1 саяд хүргэнэ.

Аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагаа, ОУ-ын сурталчилгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлж, цар хүрээг нэмэгдүүлнэ.

Аялал жуулчлалын үйлчилгээний чанар, эрүүл ахуйн шаардлагыг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу тогтоосон 39 байршилд түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулна.

Аялал жуулчлалын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж, боловсрол, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлнэ.

Торгоны зам, Цайны замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

Хэнтийд эзэн Чингис хааны, Орхоны хөндийд Нүүдэлчдийн төрт улсын, Сэлэнгэд Ардын хувьсгалын, Дорнодод Халхголын ялалтын, Төв аймагт Археологи, угсаатны, Дундговьд Палентлогиийн, Өмнөговьд Үлэг гүрвэлийн, Баян-Өлгийд Байгалийн, Хөвсгөлд байгаль, ан амьтны, Баянхонгорт Хүн төрөлхтний үүсэл гарвалын, Ховдод олон ястны музей цогцолборыг тус тус байгуулна.

“АРДЧИЛСАН НАМ”-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Спортын эрүүл мэндийн, эко-туризмын, нүүдэлчдийн өв соёлоо сурталчлах зэрэг аялал жуулчлалын төрөл хөтөлбөрүүдийг хөхүүлэн дэмжинэ.

Аялалд жуулчлалд тээврийн эрэлт хэрэгцээг хангахын тулд агаарын болон төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй, уян хатан чанарыг сайжруулна.

Жуулчдаас орж ирэх эдийн засгийн асуудлыг шинэчлэн төлөвлөж, төрийн бүх төвшинд хамтын ажиллагааг сайжруулах, аялал жуулчлалын талаарх Үндэсний бодлого, төлөвлөгөөг бүсийн болон орон нутгийн төр захиргааны төлөвлөлтөд тусгана.

Орон нутгийн иргэд олон нийтийн амьдралд сайнаар нөлөөлөх, жуулчдад чанартай үйлчилгээ үзүүлэх аялал жуулчлалын дэд бүтцэд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

Аялал жуулчлалын салбарын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлнэ.

Монголд жуулчилж, аялах эрэлтийг нэмэгдүүлэх, эрэлтийг нь сайжруулах зорилгоор түншлэл, үр ашиг, боломжийг тодорхойлж төлөвлөн маркетингд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлнэ.

Монгол Улсын хил дээр зорчигч өөрөө үйлчлэх SmartGate болон eGate паспортын технологийг нэвтрүүлж, хилийн цэгүүд дээр өргөжүүлнэ.

Хорио цээрийн хяналтыг шуурхай болгох чиглэлээр хилийн цэгүүд дээр шинэчлэл хийнэ.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалтаас жуулчдад татвар буцаан олгох схемийг нэвтрүүлнэ.

Нисэх онгоцны буудлаас очих гол цэгүүд рүү хүрэх нийтийн тээврийн болон тусгай автобусны хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулна.

Хилийн болон нисэх онгоцны буудлын ажилтнууд, шалган нэвтрүүлэх цэг дээрх менежментийг зохион байгуулахад аялал жуулчлалын салбарын түншүүдтэй хамтран ажиллаж жуулчдыг шуурхай мэдээллээр хангана.

Төрөөс аялал жуулчлалын талаар баримтлах бодлогод тусгагдсан байгалийн онцгой үзэсгэлэнт газар, ТХГН-уудад хэрэгжих ОУ-ын байгууллагын болон хувийн хэвшлийн санаачилга хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүдийг бодлогоор дэмжинэ.

“ШИНЭ ЭВСЭЛ” /ШИНЭН, ҮБЗН, МҮАН, БНН /-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Улирлын онцлогт тохирсон аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого баримтална.

Байгалийг унаган байдлыг хадгалах замаар тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

МУ-ын төрөөс аялал жуулчлалын талаар баримтлах бодлого үзэл баримтлалд Монгол угсааны нүүдлийн соёл иргэншлийг шингээсэн 4 улирлын өнгө төрх үзэсгэлэнт түүх соёлын дурсгалт газар, археологийн олдвор, дэлхийд нэн ховордсон биологийн олон төрөл зүйл зэрэг давуу талуудыг зүй зохистой хослуулан, гадаад дотоодын жуулчдын эрэлт хэрэгцээ сонирхолд нийцсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

Гадаад дотоодын аялал жуулчлалыг нутгийн иргэдийн шууд оролцоонд тулгуурласан экологийн баримжаатай үзэл баримтлалыг МУ-ын төрөөс аялал жуулчлалын талаар баримтлах бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлнэ.

Нийгэм эдийн засгийн өөрчлөлт, аялал жуулчлалын салбарын эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангах хууль эрхзүйн орчинг бий болгоно.

Аялал жуулчлалын салбарт мөрдөгдөж буй бүх стандарт, журам, тогтоолуудад үнэлгээ хийж сайжруулна.

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэхийн тулд агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг би болгож, агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлтийг хоёрдогч эх үүсвэрээр хангана.

“АРДЧИЛАЛ ШИНЭЧЛЭЛИЙН НАМ”-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Байгаль, соёлын өвийг голлох төвүүдэд жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээний чанарыг сайжруулах, ОУ-д Монголын аялал жуулчлалын онцлог дүр төрхийг бүрдүүлэх, ОУ-д хүлээн зөвшөөрөгдөхүйц стандарт бүхий эко аялал жуулчлалын бүсүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэнэ.

“САХИГТУН!!! ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЭВСЭЛ” /МКН, МХТН/ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Түүх, археологийн салбарыг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх бодлого баримтална.

Аялал жуулчлалын бодлогын реформ /шинэчлэл/ хийнэ. Монгол улс нүүдлийн соёл, аялал жуулчлалын ОУ-ын төв аялал жуулчлалын 4 цогцолбор төв бодлогоор байгуулах Алтан дөрвөлжин судалгаа хийнэ. Хэнтий /Хаадын хаан төсөл/, Хөвсгөл /Шаман төсөл/, Говь-Алтай /Шамбала төсөл/, Өмнөговь /V mars төсөл/. ОУ-ын хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтаар хөрөнгө оруулалт татна.

Жуулчин үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Аяллын маршрутыг сүлжээ зохион байгуулалтад оруулна.

Жуулчин тээвэрлэлтийн болон жуулчин хүлээн авах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын гол бүс нутгийн зам харилцаа, холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулахад чиглэсэн бодлого явуулна.

Аялал жуулчлалын гол бүс нутгуудын харилцаа холбоо, эрчим хүчний ажлыг сайжруулах ажлыг бусад салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого явуулах

Дээд зэрэглэлийн зочид буудал байгуулах зэрэг аялал жуулчлалын салбарт оруулах хувийн хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих.

Аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулан аялагч, жуулчдын сонирхлыг татсан аяллын төрлүүдийг бүс нутгуудаар төрөлжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлого явуулна.

Улаанбаатар хот, Хөвсгөл нуурын орчимд өвлийн спортын цогцолбор, амралт, сувиллын цогцолборуудыг байгуулж ажиллуулахад чиглэсэн бодлого явуулах.

“ЭХ ОРОНЧДЫН НЭГДСЭН НАМ”-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Нийслэл Улаанбаатар хотын төлөвлөлтийг шинэчилж, эрх зүйн таатай нөхцөлтэй дагуул хотуудаар тэлэх бодлого баримтална.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс гадна баруун бүсэд Хархорин, Ховд зүүн бүсэд Өндөрхаан, Говийн бүсэд Даланзадгад гэсэн бүсийн статустай хотуудыг хөнгөн, хүнд үйлдвэр, шинжлэх ухаан, үйлдвэр технологийн парк, их дээд сургууль, мэргэжлийн сургууль, аялал жуулчлалыг онцлогтой хөгжүүлнэ.

Аялал жуулчлалын үндэсний хөгжлийн хөтөлбөр, үндэсний сүлжээ байгуулж, аялал жуулчлалын тусгай бүс, цогцолбор газруудыг хөгжүүлнэ.

“ИХ ЭВ НАМ”-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Байгалийн аялал жуулчлалыг улам эрчимтэй хөгжүүлнэ.

Үндэсний соёл, ёс заншлын аялал жуулчлалыг хөгжүүлэх.

“ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН НАМ”-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Монгол Улсын байгалийн үнэт баялаг болсон хангайн бүсэд ашигт малтмал олборлохыг хуулиар хязгаарлаж, байгалийн унаган төрхийг хэвээр хадгалан аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлнэ.

Аялал жуулчлалын дэд бүтэц, барилга, байгууламжийг тухайн нутгийн онцлог, нөөцөд тулгуурлан хөгжүүлнэ.

“ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР НАМ”-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Аялал жуулчлалын салбарт үндэсний онцлогт тулгуурласан хөтөлбөрүүдийг боловсруулж ОУ-ын стандартыг төлөвшүүлэхэд хууль эрхзүйн орчны шинэчлэл хийнэ.

Монголчуудын үүсэл гарвалын өлгий нутаг Орхоны хөндийг байгаль орчин, соёл, түүхийн өвийг төрийн хамгаалалтад авч, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын хөгжлийн тулгуур хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

Байгалийн унаган байдлыг хадгалах замаар тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

МУ-ын төрөөс аялал жуулчлалын талаар баримтлах бодлого үзэл баримтлалд Монгол угсаатны нүүдлийн соёл иргэншлийг шингээсэн 4 улирлын өнгө төрх үзэсгэлэнт түүх соёлын дурсгалт газар, археологийн олдвор, дэлхийд нэн ховордсон биологийн олон төрөл зүйл зэрэг давуу талуудыг зүй зохистой хослуулан, гадаад дотоодын жуулчдын эрэлт хэрэгцээ сонирхолд нийцсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

Гадаад дотоодын аялал жуулчлалыг нутгийн иргэдийн шууд оролцоонд тулгуурласан экологийн баримжаатай үзэл баримтлалыг МУ-ын төрөөс аялал жуулчлалын талаар баримтлах бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлнэ.

“ЭХ ОРОН НАМ”-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Аялал жуулчлалын үйлчилгээний чанар стандартыг дэлхийн төвшинд хүргэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Аялал жуулчлал дахь улирлын нөлөөллийг арилгаж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримтална. Аялал жуулчлалын салбарт шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого баримтална.

“ЗӨВ ХҮН – ЭЛЕКТОРАТ ЭСВЭЛ” /ХҮН, МСДН/ -ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Аялал жуулчлалын үйлчилгээг ОУ-ын төвшинд хүргэж, экспортын орлогыг тогтвортой эх үүсвэр болгох бодлого баримтална.

Монгол улсын аялал жуулчлалын харьцангуй давуу талыг харгалзан байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал, нүүдлийн соёл иргэншлийг танилцуулах жуулчлалын бүсүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх бодлого баримтална.

Аялал жуулчлалын үйлчилгээний ОУ-ын стандартыг нэвтрүүлж, дэд бүтэц, үйлчилгээний чанарыг сайжруулна. Аялал жуулчлалын олон төрөл, улирлын онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлого баримтална.

Жуулчдын статистик бүртгэл хөтлөх, судалгаа хийх тогтолцоо бэхжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх бодлого баримтална.

Жуулчдын тоог нэмэгдүүлнэ. Агаарын тээврийг хөгжүүлэх, агаарын замыг олноор нээх, гадны хөрөнгө оруулалтыг уг салбарт түлхүү оруулан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар тийзийн үнийг яаралтай бууруулж, жуулчдын тоог өсгөх. Жуулчдын тоо өссөн тохиолдолд түүнийг даган үйлчилгээний чанар сайжирдаг нь дэлхийн туршлага, хөгжлийн эрэмбэ юм.

Давтагдашгүй Монгол соёл. Орчин үетэй зохицон хөгжиж нүүдлийн соёл, ахуйтай танилцах болон байгаль орчинд ойр, эрүүл амьдралын хэв маягийг мэдрүүлсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх.

Музей, соёл урлаг, уламжлалт зан заншлыг хамарсан зөөлөн хүчний бодлогыг аялал жуулчлалтай уялдуулна.

“ЗОН ОЛНЫ НАМ”-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Нийслэл хотыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх бодлого боловсруулна.

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХӨТӨЛБӨРТӨӨ ТУСГААГҮЙ НАМ-УУД

Ø  ТА БИДНИЙ ЭВСЭЛ /МАХН, ИЗНН, МУНН/

Ø  АРД ТҮМНИЙ НАМ

Ø  МОНГОЛЫН НОГООН НАМ  

Ø  АРД ТҮМНЭЭ ХАЙРЛАЯ НАМ

Ø  АРД ТҮМНИЙ ОЛОНХИЙН ЗАСАГЛАЛ НАМ

Ø  ГЭР ХОРООЛОЛ ХӨГЖЛИЙН НАМ

Ø  ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАМ

 

Эх сурвалж: https://newswire.mn/?p=9900  болон  www.montsame.mn

Эмхэтгэл бэлтгэсэн. www.tourismnews.mn


 

Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again