Хустайн Нуруунд мэргэжлийн судлаачтай хамт явган аялал хийх боломжтой боллоо

Хустайн Нуруунд мэргэжлийн судлаачтай хамт явган аялал хийх боломжтой боллоо

Мэргэжлийн судлаачтай явган алхалтын маршрут 9+1=720К

Уриалга: Байгаль хамгааллын үйлсэд гар бие оролцонгоо танин мэдэхүйн гоё аялалд хамрагдацгаая.

Гол зорилго:

Шинжлэх ухааны үндэслэлтэй системтэй мэдлэг, мэдээллийг  олгох, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх

Хэзээ:

          Долоо хоног бүрийн Бямба гараг

Алхалтын хугацаа:

          5 цаг алхалт хийгээд Мойлт баазад өдрийн хоолоо идээд 1 цаг амрангаа дараагийн аялалд явна.

Нийт зарцуулах км:

          Нийтдээ 20 км газрыг явган алхаж, 60 км газрыг автомашинаар туулж ойролцоогоор 8 цаг зарцуулна.

Маршрут : Өглөө 9 цагт Хустай баазад ирсэн байх ёстой. Судалгааны төвд  биологич 15 минутын илтгэл танилцуулна. Дараагаар нь Хустай жуулчны баазаас Мойлтын чиглэлд 5 цаг алхах, алхаж байх хугацаанд ханан хадны хавьд хөнгөн цайлах, цайлсаны дараагаар мойлт очин тэндээ өдрийн хоолоо идээд цаашаа Хустайн өөрийн фургон автомашинаар буган чулуу, хиргисүүр, өнгөтийн хөшөө чулуу сонирхон буцахдаа зэрлэг амьтад болох тахь, буга, тарвага ажиглан харна.

Маршрутын дагуу үзэх зүйлс:

·        Шувууд: тас, бүргэд, элээ, шонхор, ятуу

·        Амьтад: тахь, буга, тарвага, жижиг мэрэгчид

·        Түүх соёлын дурсгалт зүйлс: хадны сүг зураг,түрэгийн үеийн хөшөө дурсгал, буган чулуу, хиргисүүр

·        Хусан ой, цэцэгс, бутлаг ургамал

·        Байгалийн өвөрмөц тогтоц бүхий хад

·        Мойлт баазтай танилцах

Төлбөрт: 1 хүний 80,000 төгрөгт ТХГН хураамж, сэндвич, өдрийн хоол, цай, хөтчийн үйлчилгээ, хустай дотор тойрох унааны зардал, бэлэг дурсгалын зүйл багтсан болно.

Таны төлбөр Хустайн байгалийн цогцолборт газрын зүүн урд байрлалтай Жаргалантын амны булгийн эхийг хашихад зарцуулагдана.

Жич: Эрхийн бичиг худалдан авч хайртай дотны хүмүүсээ баярлуулаарай.

Холбоо барих: 9949-9331, 9990-4342



Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again