Дотоодын аялагч, амрагчдад зориулсан аяллын хөтөч бүхий "Хос ном" худалдаанд гарчээ

Дотоодын аялагч, амрагчдад зориулсан аяллын хөтөч бүхий "Хос ном" худалдаанд гарчээ

"Tourism Marketing Agency" болон AHA Tour of Mongolia -ийн зүгээс хамтран Дотоодын аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор  дотоодын аялагч, амрагчдын хэрэгцээнд тулгуурлан "Эх орноороо аялахуй" буюу 21 аймгаар аялах 20 маршрут, "Улаанбаатар хот орчимд аялахуй" буюу /амралтын өдрүүдэд зориулсан/ 15 маршрут, 10 аяллын төрөл бүхий ХОС НОМ-ыг боловсруулж худалдаанд гаргаад байна

Дотоодын аялагч, амрагчид хог хаяж, энд тэндгүй бие засаж байна гэх бусад гомдлууд хаа сайгүй хөвөрсөөр. Энд тэдний буруу байвч нөгөө талаараа зохицуулалтын систем, менежментийн ажлууд дутагдаж байгааг үйлдлээрээ илгэж байна. Менежментийн ажлуудын нэг нь олон нийт, амрагчдад яахын аргагүй танин мэдүүлэх, аяллын боловсрол олгох асуудал. Үүнийг л бид зах зухаас барьж авч ажиллья хэмээн эхлэлээ энэ 2 бүтээлээр эхлүүлсэн ажээ.

Хүн очих гэж байгаа газрынхаа үүх түүхийг мэддэг бол гарах хандлга нь түүнийг дагаад өөрчлөгдөх магадлалтай. Иймээс л ээлтэй аялахын учир, аливаа зүйлийн хор уршгийг таниулах зорилгоор хэрэгцээт мэдээлэлтэй нь хамт хэвлэмэл болон цахим хэлбэрээр хавсарган нөлөөлөх учиртай байх.

Бидний дараа дараагийн ажлууд өрөөстэй бий. Эхлээд бид өөрсдөө хийж чадах эсэхээ үзэж цаашлаад хамтран ажиллаж болох бүхий л байгууллагад шат дараатай саналаа хүргүүлнэ хэмээн төлөвлөсөн аж.

Намар эхлэх "..." төсөлт хөтөлбөр маань Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчид руу чиглэнэ. Үүнийг тууштай хийж чадвал магадгүй 10 жилийн дараа гэхэд Хог хаядаг аялагч ховордож мэдэх юм гэсэн хэтийн гэгээн зорилго агуулсан байна.

Энэхүү хоёр номоор дамжуулан төлөвлөгөөтэй аялахыг нийтэд уриалах үндсэн санааг шингээсэн ба ингэж чадваас аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүү хэмнэх, байгаль орчинтой зөв зохистой харьцах зэрэг санааг давхар хүргэхийг зорьсон байна. Үргэлжлэл болгон "ГАЛТ ТЭРГЭЭР АЯЛАХУЙ" хэмээх аяллын хөтөч ном бичигдэж, боловсруулагдаж байгаа ажээ.

 

Энэхүү бүтээлийн голлох агуулга нь:

-      Аяллын маршрутын дэлгэрэнгүй

-      Очих газар болон замд үзэх газруудын хоорондын зай км болон түүний товч тайлбар

-      Солбицол болон гурван үгт хаягжилт

-      Хоноглох боломжтой газар түүний утасны дугаарууд

-      Маршрутад дайран өнгөрөх суурийн газрын сүлжээ, АТМ, шатахуун, дугуй засварын мэдээлэл

-      Замын ерөнхий төлөв байдал

-      Аяллын үед хэрэгтэй байж болох 20 багц зөвлөмж, зөвлөгөө

-      Анхаарах зүйлс болон нэмэлт мэдээлэл

-      Дотоодын нислэг, орон нутгийн автобус, галт тэрэг болон музейн ажиллах цагийн хуваарь

-      "Хариуцлагатай аялах уриалга" бүхий бусад мэдээллийг нэг дороос авах боломжоор хангана.

98888803, 99099776 утсанд холбогдон Улаанбаатар хот дотор хүргүүлэх ба Интер номын дэлгүүрээс авах боломжтой.

/Үнэ: Эх орноороо аялахуй ном 25.000 төгрөг, Улаанбаатар хот орчимд аялахуй ном 15.000 төгрөг/


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again