Буйр нуур, Халх голын аялал жуулчлалыг системтэй хөгжүүлэх уулзалт, сургалт боллоо

Буйр нуур, Халх голын аялал жуулчлалыг системтэй хөгжүүлэх уулзалт, сургалт боллоо

ХАМТЫН МЕНЕЖМЕНТИЙГ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ЗАГВАРААР ХӨГЖҮҮЛНЭ. Буйр нуур, Халх голын аялал жуулчлалыг системтэй, цогцоор хөгжүүлэх, Буйр нуурыг зохистой ашиглах, хамгаалах, бохирдол, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилготой сургалтыг Буйр нуурыг түшиглэсэн жуулчны баазууд, нуурын орчимд зусдаг малчин өрх, нөхөрлөлүүдийн дунд зохион байгуулжээ.

Бидний зүгээс тус бүсийн хамтын ажиллагааны менежментийг компанийн засаглалын загвараар хөгжүүлэх санаачлага гаргасан бөгөөд уг санаачлагыг АНУ –ын Хөгжлийн агентлагийн санхүүжилттэй BEST хөтөлбөрийн баг дэмжиж Буйр лэйк жуулчны бааз дээр хамтран зохион байгуулсан юм. Сургалт, хэлэлцүүлэгт Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ, Тамгын газрын ажилтнууд, аймгийн БОАЖГ, Халхгол сум дахь ОБГ –ын салбарын захирагч, Халхгол сумын музейн эрхлэгч хамт олонтойгоо, Энх зуслан, Халхгол сумын төвд зочид буудал, худалдаа, хоол үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид, Буйр нуурын жуулчны баазын эзэд, нуурын орчимд зусдаг малчин өрх, нөхөрлөлийн төлөөллөөс бүрдсэн 50 гаруй бизнес эрхлэгчид хамрагдсан байна.

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд Дорнод аймгийн аялал жуулчлалын хөгжлийн бодлого, хамтын зорилт, стратеги төлөвлөлт, санхүүгийн боломж, компанийн засаглал, жуулчны баазын төлөвлөлт, зочлох үйлчилгээний олон улсын стандарт, зээлийн санхүүжилтийн талаар мэдлэг олгох сургалтыг Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн тэргүүн Р.Зоригтбаатар, Аялал жуулчлалын зөвлөх Mongolian guide tour компаний захирал Ч.Буянбадрах, Санхүүгийн зөвлөх үйлчилгээний Содура консалтинг ХХК - ийн захирал Ц.Алтангэрэл, BEST хөтөлбөрийн өмгөөлөл, нөлөөллийн зохицуулагч - Х.Баасанжаргал, Хас банкны захирал Э.Жаргалсайхан нар зохион байгуулав. Мөн BEST хөтөлбөр ЖДБ эрхлэгчдэд зориулсан үйл ажиллагааны 5 зорилгоо танилцуулсан юм.

Сургалтын төгсгөлд хэлэлцүүлэг зохион байгуулж Төр, ТББ, хувийн хэвшил тус бүрийн ажил үүргийг тодорхойлж, уг асуудлуудыг хэрхэн шийдэх менежментийн төлөвлөлтийн загварыг төсөөлж улмаар дундын ХХК байгуулах, тус компанийн хөрөнгө оруулагчаар Буйр нуур, Халхголын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хувьцаа эзэмшигч байх менежментийн загварыг сонголоо. Ийнхүү энэ жилээс эхлэн Буйр нуур, Халхголын аялал жуулчлалыг системтэй, цогцоор хөгжүүлэх зорилготой хамтын менежментийг компанийн засаглалын загвараар хөгжүүлэхээр боллоо. Сургалт, хэлэлцүүлгийг удирдан ажилласан АНУ -ын санхүүжилттэй BEST хөтөлбөрийн багийнханд болон Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн зөвлөхүүддээ, аймгийн БОАЖГ, Халх гол сумын Засаг дарга, түүний Тамгын газар, Хас банкны хамт олонд Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн зүгээс талархал илэрхийлжээ.  

Эх сурвалж: Дорнод Аялал Жуулчлалын Нэгдэл




Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again