Аялал жуулчлалын салбарынханд зориулсан "Морин аялал" найм дахь жилдээ

Аялал жуулчлалын салбарынханд зориулсан "Морин аялал" найм дахь жилдээ

Сiel Voyage Mongolia компанийн зүгээс 2013 оноос эхлэн аялал жуучлалын салбарынхандаа зориулан  “Хүйсийн Найман Нуур“-ын бүс нутаг болон, тухайн нутагт аялал жуулчлалын үйлчилгээ, бизнес эрхэлдэг хувь хүн, албан байгууллагуудын тохижилт, үйлчилгээтэй танилцах хөнгөлөлттэй аяллыг жил бүрийн намар зохион байгуулсаар ирсэн ажээ. Энэ жилийн ээлжит аялал 2020 оны 9-р сарын 5-9 нд зохиогдох аж.

Туё аялалд оролцсоноор “Хүйсийн Найман Нуур”-ын үзэсгэлэнтэй байгаль, түүх дурсгал, нүүдэлчин соёлыг нэг дор үзэхээс гадна уг бүс нутагт аялал жуулчлалын үйлчилгээ, бизнес эрхэлдэг хувь хүн, албан байгууллага, малчин айл, гэст-хаус, зочид буудал, жуулчны баазуудын тохижилт, үйлчилгээтэй танилцана, цаашлаад хамтарч ажиллах  боломжтой.

Аяллын ерөнхий хөтөлбөр:

Өдөр 1: 09.05 / Бямба гариг / Арвайхээр – Морины Их шүтээн – Уянга сум – “Улаан Цохио”

Өдөр 2 : 09.06/  Ням гариг / Хүйсийн Найман Нуур. /Морин аялал/

Өдөр 3 : 09.07/ Даваа гариг /  Хүйсийн Найман Нуур. /Морин аялал/

Өдөр 4 : 09.08/ Мягмар гариг / Хүйсийн 8 нуур – Цагаан Азарга – Бөөрөг. /Морин аялал/

Өдөр 5 : 09.09/ Лхагва гариг / Бөөрөг – Орхоны Хүрхрээ – Улаанбаатар хот

Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг доорх линкээр авах боломжтой

http://www.cielvoyage-mongolia.com/naiman-nuuriin-aylal/?fbclid=IwAR0mLEWq2-z867Hhbv1LxEqE0wZvb_5yaqdQeLDH4I2WBYop46HmMlE0P5c

Аяллын баталгаажуулалт: Аялал эхлэх өдрөөс 7 хоногийн өмнө аяллын нийт төлбөрийн 50-иас 100% /хувь/ урьдчилж төлж аялалаа баталгаажуулж үлдсэн 50%-ийг аялал эхлэх өдөр төлөх ба сард 59.000 төгрөг төлөөд www.joinme.mn сайтаас лизингээр мөн аялах боломжтой ажээ.

Аяллын Үнэ: 480.000₮-өөс салбарын хөнгөлөлт 30%. Зардал: 336.000₮

Аяллын батарлгаажуулалт хүлээн авах данс:

Хаан банк: Ганболд Анхбаяр  55 54 01 26 67 

Гүйлгээний утга: Аяллыг захиалагч байгууллага болон хувь хүн нэр, утасаа маш тодорхой бичнэ.

“Хүйсийн Найман Нуур” нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт  д.т.д  2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай газар доорх усны судлаар холбогдсон байдаг ба 4-р галвийн үед галт уулын дэлбэрэлтээс үүсэж тогтсон биет болон биет бус өв байгальдаа үлдсэн гайхалтай сайхан нутаг билээ.

Аялалтай холбоотой бусад мэдээллийг www.cielvoyage-mongolia.com сайтаас авна уу. Холбогдох утас: 95149434




Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again