Жуулчин хүлээн авдаг 40 айлд "Green Toilet-330" загварын хуурай жорлонг тараан байршуулна

Жуулчин хүлээн авдаг 40 айлд "Green Toilet-330" загварын хуурай жорлонг тараан байршуулна


«Шийдэл» Аялал Жуулчлалын Бүтээмжийн Төв ТББ нь Хустайн БЦГ-тай хамтарч жуулчин очиж заншсан байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газруудыг түшиглэн жуулчин хүлээн авдаг 40 айлыг сонгож Green Toilet-330 загварын хуурай жорлонг ирэх оны хавар тарааж байрлуулахаар болжээ.

GT-330 ариун цэврийн байгууламж нь (өмнө нь Таван Богдод байгуулсан) хүнээс гарсан өтгөн, шингэнийг тусгай саванд хураан авч хөрс усанд аюулгүй ялзмаг болгодгоороо онцлогтой юм.

Урьдчилан төлөвлөснөөр дараах газруудад тус бүр 2-3 айл сонгон шалгаруулах аж. Үүнд:

Бага Газрын Чулуу, Цагаан Суварга, Ёлын Ам, Баянзаг, Хонгорын элс, Онгийн хийд, Хархорин, Улаан Цутгалан, Төвхөн хийд, Цэнхэрийн халуун рашаан, Тайхар Чулуу, Тэрхийн Цагаан нуур, Амарбаясгалант хийд, Элсэн Тасархай, Хустайн БЦГ орчимын бүс нутаг багтжээ

Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх энэ төслийн төсвийн 20%-г хэрэгжүүлэгч тал хариуцах тул жорлонгийн өртгийн тодорхой хувийг хамрагдах айлууд гаргаж, үлдсэнийг нь сум орон нутаг, тур операторуудын хандиваар бүрдүүлэхээр төлөвлөсөн ажээ.

Төсөлийг дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ (хүснэгтээр хавсаргав)


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again