Улаанбаатар явган аяллын фестиваль маргааш болно

Улаанбаатар явган аяллын фестиваль маргааш болно


Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ой, Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын явган алхалтын холбоо, Монгол Оллэ нийгэмлэгтэй хамтран 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар явган аяллын фестиваль”-ийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулах гэж байна. 

“Улаанбаатар явган аяллын фестиваль“ Тэрэлжийн Чингис уулын орчмоор 12 км алхана. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өдөртөө +2 хэм орчим дулаан байх урьдчилсан төлөвтэй байна.

Алхалт эхлэх цэг рүү өглөө 08:45 цагт Д.Сүхбаатарын талбайн зогсоолд цуглан 09:00 цагт хөдлөх юм байна. Иргэд олон нийтэд автобус үнэ төлбөргүй үйлчлэх ба 70128687 утсанд бүртгүүлэх ажээ. 






Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again